Н.Учрал: Хэрэв намуудын шаардаад байгаа хугацааг сунгахгүй бол 25-30 намыг Улсын дээд шүүх бүртгэхгүй байх нөхцөл байдал үүсэх юм билээ

0

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Улс төрийн нам иргэдийн улс төрийн хүсэл сонирхлыг илэрхийлэгч байх ёстой. Гэтэл намууд өөрсдөө хариуцлагагүй байна. Хариуцлагагүй байсныхаа төлөө хуульд өөрчлөлт оруулдаг байж болохгүй. Хуульд нийцэж амьдар ёстой байтал зохион
байгуулалт муугаасаа болж хууль өөрчилж болохгүй.
Улс төрийн намуудад асуудал их байдаг.
Зарим жижиг нам сонгуульд туслан гүйцэтгэгчийн үүргээр ороллцог. Сонгинохайрхан дүүрэгт нэг том намын өөр дэвшигчтэй хамт жижиг намын нэр дэвшигч мөнгө тарааж байгаад баригдсан. Тэр хэрэг яаж шийдэгдсэнийг мэдэхгүй байна.
Гэтэл улс төрийн долоон нам Улсын дээд шүүхэд материалаа өгчихсөн байхад 30 гаруй жилийн
туухтэй Социалдемократ нам, Бугд найрамдах нам материалаа өгч чадахгүй гээд суугаад байгаа юм. Хариуцлагагуй байдлаасаа болж хуульд өөрчлөлт оруулдаг байдлыг дэмжмээргүй байна.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Улс төрийн намууд үнэхээр хариуцлагагүй байгаа. Улс төрийн намын
тухай хуулийг өргөнн хүрээнд хамт хэлэлцеж баталсан. Гэтэл одоо хугацаа давчуу байна. Шинэ дүрэм, хөтөлбөрөө бүртгүүлэх хугацааг сунгаад агчихвөл бид хуулийн дагуу шинэчлэлээ хийе гээд байгаа.
Хэрэв намуудын шаардаад байгаа хугацааг сунгахгуй бол 25-30 намын Улсын дээд шүүх бүртгэхгүй байх нөхцөл байдал үүсэх юм билээ.
Улс төрийн намын тухай хуулийн оролцогчид болох намууд бүртгэлийг хугацааг сунгаад өгөөч гэхээр бид сонсохгүй байж болохгүй байна.

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн /Шинэчилсэнтнайруулга/ дагаж мөрдөхх журмын тухай хуульд еерчлелт оруулах тухай хуулийн теслийг
хэлэлцеж байна.
Хуулийн өөрчлөлтөд төрийн намын бүртгэлийн асуудалтай холбоотой зарим заалтын хэрэгжиж эхлэх хугацааг 2027 оны наймдугаар сарын 1-н хүртэл хойшлуулах асуудлыг
тусгажээ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *