Нэг гэр бүлийн дөрвөн хүн угаартаж 76 настай эмэгтэй нас баржээ
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус II хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор санаачлан, хэрэгжүүлж байгаа төсөл, бусад арга хэмжээг хэлэлцлээ.
Эхний асуудалтай холбогдуулж төлөөлөгч нар асуулт тавьж хариулт авч байна.
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх:
-2024 оны байдлаар сайжруулсан түлшинд угаартаж, эрдэнэт хүний амь нас эрсэдсэн хэдэн тохиолдол байна вэ. Сүхбаатар дүүрэгт нэг гэр бүл сайжруулсан түлшинд угаартсанаас хүний амь эрсэдсэн. Сайжруулсан түлшнээс болж маш олон хүн амь насаа алдаж байна. Энэ асуудлыг ард иргэддээ анхааруулаад явах ёстой байтал нуугаад байх юм. Бодит байдал дээр хүнд байгаа шүү. Хортой шахмал түлшийг зогсоогоод гарц шийдэл гартал түүхий нүүрс рүү шилжүүлмээр байна. Ичсэндээ нүүрс түлүүлэхгүй нь л дээ.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган:
-Энэ оны нэгдүгээр сараас хойш Нийслэлийн түргэн тусламжийн газарт угаарын хийн хордлоготой холбоотой 1801 дуудлага ирснээс 33 хүн нь нас барсан.
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороон дээр гэр бүлийн дөрвөн хүн угаартсанаас 76 настай эмэгтэй нас барсан.