Судалгаа: Агаарын бохирдол нэмэгдэхэд цусан дахь үрэвслийн хэмжээ хоёр маркераар ихэсдэг
Эрдэмтэд агаарын бохирдол багатай эсвэл өндөр байсан өдрүүдэд зүрхний өвчингүй 35, зүрхний өвчтэй 44 хүний цусан дахь үрэвслийн хэмжээг харьцуулсан байна.Зүрхний өвчин нь АНУ-д насанд хүрэгчдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон бөгөөд Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлснээр 2022 онд нас барсан таван хүн тутмын нэг нь зүрх судасны өвчнөөр нас баржээ.”Зүрхний өвчтэй хүмүүс, тэр дундаа зүрхний дутагдалтай гэж оношлогдсон хүмүүс агаарын чанар муутай үед болгоомжтой байх нь чухал” гэдгийг эрдэмтэд анхааруулж байна.Өмнөх судалгаанаас харахад эрүүл мэндийн зарим архаг өвчтэй, тэр дундаа зүрхний зарим төрлийн өвчтэй хүмүүс агаарын бохирдол нэмэгдэхэд бие нь тавгүй болдог нь батлагдаад байсан билээ. Харин энэ судалгаагаар “Intermountain Health”-ийн судлаачид агаарын чанар муудсан өдрүүдэд зүрхний дутагдалтай өвчтөнүүдийн цусан дахь үрэвслийн хэмжээ хоёр маркераар ихэсдэг болохыг тогтоожээ.Эрдэмтэд цусны дээжинд дүн шинжилгээ хийж, 115 төрлийн уургийн агууламжийг судалсан байна. Цусны дээжийн зарим хэсгийг агаарын бохирдол багатай өдрүүдэд, заримыг нь хээрийн түймрийн утаанаас болж агаарын бохирдол ихэссэн өдрүүдэд авсан байна. Энэхүү судалгааг Чикагод болсон Америкийн Зүрхний Нийгэмлэгийн 2024 оны шинжлэх ухааны хуралдааны олон улсын бага хурлын үеэр танилцуулжээ.
Эх сурвалж: Newsweek.com