МАН-ын бүлэг: Төсвийн цаглавраа өөрчилсний дараа Засгийн газар 2025 оны төсвийг дахин өргөн барина

0

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцэхээр өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. Уг хуулийн төслөөр төсвийн тодорхой цаглавруудыг өөрчлөхөөр тусгасан байна. Өөрөөр хэлбэл, төсөв өргөн барих, батлах цаг хугацаанд өөрчлөлт оруулах юм байна. Төсвийн цаглавруудыг өөрчилсний дараа Засгийн газраас 2025 оны төсвийг дахин өргөн барьж хэлэлцүүлэх эрх зүйн боломж бүрдэх аж.

undefined

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан: УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, хэлэлцэхээр болсон. Энэ хүрээнд 2025 оны төсөв болон хамт баталсан хууль, тогтоолуудыг хүчингүй болгож, Засгийн газрыг 2025 оны төсвийн арванхоёрдугаар сарын 10-ны дотор өргөн мэдүүлэх хугацаа өгсөн. Засгийн газар ажиллаж байна. Зохицуулалтгүй шинэ нөхцөлүүд үүсч байгаа учраас зайлшгүй хуулийн зохицуулалтыг өргөн барьж байна. Гучин жилийн хугацаанд жилд нэг удаа төсөв өргөн барьдаг цаглавартай явж ирсэн. Энэ нь Төсвийн тухай хуульд тодорхой заасан байдаг. Төсвийн тухай хууль нь 2025 оны төсвийн төслөөс өөр, тусдаа хууль шүү. Төсвийн ерөнхий хууль гэсэн үг. Энэ хуулиар есдүгээр сарын 1 гэхэд дараа оныхоо хуулийг өргөн барьдаг цаглавартай. Өргөн барихаасаа өмнө зургаан сарын өмнө бэлтгэл ажил хангагдсаны дараа өргөн барьдаг. Суурь тоон үзүүлэлт, тооцоо судалгааг хийсний дараа хуулийн дагуу төсвөө өргөн барьсан, УИХ хэлэлцсэн. Дараа нь Ерөнхийлөгч хориг тавьсан.Есдүгээр сарын 1-нд өргөн барьсан төсвийн үндсэн суурин дээр Ерөнхийлөгчөөс өгсөн хориг болон УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу засварууд хийгдээд дахин өргөн барина. Анхан шатны тоонуудыг дахин цуглуулах шаардлагагүй гэж үзэж байгаа. Тиймээс төсөв өргөн барих, хэлэлцэх, хэлэлцүүлэх процессыг хялбаршуулж, хугацааг нь шахсан байдлаар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барьсан. Энэ төслийг баталснаар 2025 оны төсвийг дахин өргөн барьж, хэлэлцэх боломжтой болно гэлээ.

undefined

Бүлгүүд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дэмжвэл өнөөдөр үдээс хойш УИХ-ын Ажлын алба хэлэлцэх асуудлын дараалалд уг хуулийн төслийг яаралтай хэлэлцэж, маргааш УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн батлах аж. Үүний дараа Засгийн газар 2025 оны төсвийн төслийг өргөн барих аж.Аймаг, нийслэлийн төсөв хэлэлцэх хугацаа хойшилноХугацааны хувьд 2024 ондоо багтаан улсын төсөв болон аймаг, нийслэлийн төсвийн төслийг батлахаар тусгаж байгаа. Аймаг нийслэлүүд хуулийн дагуу арванхоёрдугаар сарын 5-ны дотор төсвөө батлах ёстой байдаг. Тэгвэл Төслийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар 2025 оны төсөв батлагдсаны дараа аймаг нийслэлийнхэн төсвөө батлах хуулийн өөрчлөлтийг хийж байгаа аж. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2025 оны төсвийн хуулиуд батлагдсаны дараа орон нутгууд төсвөө батална гэсэн үг.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *