МСНЭ-ийн гишүүний шинэчилсэн бүртгэл эхэллээ

0

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл нь сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоодын сайн дураараа эвлэлдэн нэгдсэн гишүүнчлэл бүхий төрийн бус, үндэсний хэмжээний мэргэжлийн төв байгууллага билээ.

Тус байгууллага нь үйл ажиллагаандаа өөрчлөлт, шинэчлэлийг эхлүүлж байна. Цаашид үйл ажиллагаандаа гишүүдээ оролцуулах, бүрэн хамруулах ажлыг чухалчлах болно. Энэ хүрээнд гишүүний бүртгэлийг шинэчлэх ажлыг эхлүүллээ. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллага, мэргэжлийн сэтгүүлч, Хэвлэл мэдээллийн ажилтан, чөлөөт уран бүтээлч, ахмад сэтгүүлч та бүхэн гишүүний бүртгэлээ шинэчлэхийг урья.

Та гишүүний бүртгэлээ шинэчлэхийн тулд доорх анкетыг татан авч msneonline@gmail.com хаягт илгээнэ үү. Гишүүний бүртгэл, шинэчлэлтэй холбоотой лавлах зүйл байвал МСНЭ-ийн ажлын албаны 11-330948, 91118403 дугаарын утсаар лавлаж болно.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *