Л.Гүндалай: Т.Бадамжунай Филиппин гэх “улны” улсад суугаад, баригдах хэмжээний хүн биш
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Филиппин улсаас баривчлан, эх оронд нь авчирсан билээ. Тэгвэл энэ бүхэн шоу хэмээн УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай үзэж, өөрийн цахим хуудаснаа лайв хийж, байр сууриа илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай:
-Т.Бадамжунай гуайг Филиппинээс авчирсан асуудлыг би хардаж байна. Яагаад гэхээр Т.Бадамжунай бол мөнгөтэй хүн. Филиппин гээд “улны” улсад суугаад, баригдаад байх хэмжээний хүн биш. Карибын Тэнгисийн зарим арал дээр 300 мянган долларын байшин худалдаж авахад иргэн нь болгодог. Тэр зэргийн юмыг мэдэж байгаа шүү дээ. Мөнгөтэй хүн хаана л бол хаана явна. Хаанахын ч иргэн болно.
Т.Бадамжунайг авчраад шоу хийгээд байгаа юм уу, аль эсвэл байлгаж байгаад сонгууль болтол хэргийг нь удаашруулж, анхан шатаар хэдэн ял өгч байгаад, дунд, дээд шатанд ял нь багасаад хэдэн сар суугаад л гарах ийм л юм хийж байгаа гэж бодож байна хэмээлээ.