С.Эрдэнэ тэргүүтэй АН Засгийн газрыг огцруулах шаардлага хүргүүлэв
Ардчилсан намын 33 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. С.Эрдэнэ тэргүүтэй намын удирдлагууд С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан Засгийн газрыг огцруулах шаардлага хүргүүлэв.
Энэ талаар Ардчилсан намын УТЗ-ийн гишүүн Т.Болдбаатар:
-Өнөөдөр Ардчилсан намын 33 жилийн ойн баярын өдөр. Энэ өдөр бид эрх чөлөөгөө хамгаалцгаая уриалга дэвшүүлж байна. Нийгэм улс төрд маш олон болохгүй зүйлс байгаа. Хэдэн тэрбум их наядаар нь өнөөгийн эрх баригч нар идэж байна. Өмнө нь Ерөнхийлөгчид ил захидал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 11 гишүүнд шаардлага хүргүүлсэн ч хариу алга. Өнөөдөр бид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж байна. Шаардлагад хүний эрх, эдийн засгийн хувьд Монгол улс ухарсан. Одоогийн Засгийн газар ажлаа хийж чадахгүй байгаа тул огцрох тухай шаардлагыг хүргүүллээ гэлээ.