Л.Гүндалай: Ж.Мөнхбат 2024 оны сонгуульд 70-80 сая долларыг намдаа өгөхөөр тохироод, зугтсан

0

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Филиппин улсаас баривчлан, эх оронд нь авчирсан билээ. Тэгвэл энэ бүхэн шоу хэмээн УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай хэлж, өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр тухайн лайвынхаа үеэр үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг “нүүрсний” гэгдэх хулгайн хамгийн том хулгайч хэмээн онцоллоо. 

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай: 

https://youtu.be/1Ss3Nx1fytg

-УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ЗГХЭГ-ын сайд байсан. Ж.Мөнхбат нүүрсний хамгийн том хулгайчийн нэг. Ойролцоогоор 100-гаад сая долларын хахууль хийсэн хүн гэж байгаа юм. Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээ өгчихөөд зугтаад, гараад алга болчихсон.

Гэтэл АТГ-ын 92 хүний нэрд Ж.Мөнхбат байхгүй. Энэ ямар учиртай юм! Ж.Мөнхбат энхийн цагаан тагтаа юм уу? Тэгэхээр би юу гэж хардаж байгаа гэхээр Ж.Мөнхбат 100 сая долларынхоо бараг 70-80 саяыг 2024 оны сонгуульд намдаа зориулж өгөхөөр тохироо хийгээд зугтаасан байна. Ингээд Ж.Мөнхбатын нэр нүүрсний хулгайчийн нэр дотор, “Шувуу” ажиллагаа дотор ч байхгүй. Өөрөөр хэлбэл, Ж.Мөнхбат сайхан ярьж тохироод зугтаасан.

Яг тэрэнтэй адил Т.Бадамжунайг ярьж, тохироод л авчирсан. Үнэнийг л хэлчихье. Тэгэхээр энэ бүхэн чинь шоу болоод байна. Би Ж.Мөнхбатыг, Ч.Сайханбилэгийг, Н.Удаанжаргалыг авчирсан цагт “Шувуу” ажиллагаа гэдэгт үнэмшинэ. Тэгээгүй цагт би хэзээ ч үнэмшихгүй гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *