Тендерт шалгарсан компаниас 70 саяыг нэхэж авсан гэх ГЗБГ-ын дарга асан Ц.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт буцаалаа

0

Нийслэлийн прокурорын газраас Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ)-ын даргаар ажиллаж байсан Ц.Ганхүүд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлж хэргийг өнгөрсөн арваннэгдүгээр сард Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар бид мэдээлж байсан билээ.

Тэгвэл тус хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна. 

Ц.Ганхүү нь эрх мэдлээ ашиглан аж ахуйн нэгжийг “шантаажилж” хахууль авсан хэрэгт холбогдсон байдаг. Тодруулбал, ГЗБГЗЗГ-аас 2020 оны гуравдугаар сард “Орон зайн мэдээллийг бүрдүүлэгч байгууллагуудын санг геопорталаар дамжуулан цахимжуулах, хэрэглээнд нэвтрүүлэх” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан байна. Тус 2.6 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй эл тендерт “Ютилити солюшн” ХХК шалгарсан аж. Гэтэл Ц.Ганхүү нь ГЗБГЗЗГ-ын даргаар ажиллаж байхдаа тус компанийн эрх бүхий албан тушаалтан С.Амарсанаагаас 70 гаруй сая төгрөг төлөхийг шаардан, эд материал, бараа бүтээгдэхүүний үнийг төлүүлж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэх хэрэгт холбогдсон байдаг юм. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *