Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холбох 979 тэрбум төгрөгийг ЭТТ санхүүжүүлнэ

0

Засгийн газрын хэрэгжүүлэхээр зарласан 14 мега төсөлд “Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барина гэж тусгасан.Өнгөрсөн хугацаанд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам болон Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор 2008-2024 оны хооронд Үндэсний аюулгүй байдлын хоёр зөвлөмж, УИХ-ын таван тогтоол, Засгийн газрын 45 тогтоол гаргаж байжээ. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл хилээ холбож, нүүрсээ тээвэрлэж чадаагүй хэвээр байгаа юм. Тэгвэл хил холболтыг хийх ажил эрчимжиж, хоёр улсын хамтарсан ажлын хэсэг байгуулаад байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

undefined

БНХАУ ”Гурвыг цогцоор”-оор зарчим баримталж байгаа бөгөөд энэ нь төмөр замын хил холбох, нүүрс худалдааны урт хугацааны гэрээ байгуулах, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гурван гэрээг хамтад нь үзэглэх байр суурь илэрхийлж байгаа. Одоогоор хил холболтын асуудлыг үзэглэхэд бэлэн болоод байгаа боловч нөгөө хоёр асуудлыг нь шийдвэрлээгүй байгаа юм.Харин манай талаас өргөн царингийн төмөр замын бүтээн байгуулалтаа хийж, БНХАУ-ын нутаг дэвсгэрт хүргэх ёстой. Төмөр замын дээрх ажил урьдчилсан тооцооллоор 979 тэрбум төгрөгийн төсөвтэй байхаар тооцоолсон бөгөөд УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХХК санхүүжилтийг хариуцуулахаар шийдвэрлэж байсан юм. 2024 онд “Эрдэнэс Тавантолгой” компани 2.5 их наяд төгрөгийн ашигтай ажилласан гэжээ. Тиймээс дээрх хөрөнгө оруулалтыг гаргах боломжтой гэсэн байр суурь ажлын хэсгийн түвшинд илэрхийлжээ. Одоогийн байдлаар төмөр замын төслийн ТЭЗҮ, зураг төсөл хийгдэж дууссан, барилгын ажлын гэрээний төслийг компанийн хэмжээнд тохироод байгаа аж.

undefined

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт, Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн төмөр замын үргэлжлэл бөгөөд нийт 5 багц ажлаас бүрдэнэ. Үүнд:

  • Доод бүтэц;
  • Дээд бүтэц;
  • Барилга байгууламж;
  • Дохиолол холбоо;
  • Эрчим хүч.Энэхүү төсөл нь 1-р зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн царигийн хос замтай, гол замын урт 19,5 км, нийт гүүрийн урт 9.35 км ба нийт трассын 48 хувийг эзэлж байна. Мөн техникийн үзүүлэлт, гадаргын хотгор гүдгэрээс шалтгаалан 31 м өндөр суурь бүтэцтэй төмөр зам баригдах нөхцөл үүссэн. Өргөн царигаар жилд 30 сая.тн, нарийн царигаар жилд 10 сая.тн ачаа тээвэрлэх хүчин чадалтай болно. БНХАУ-ын “Төмөр замын зураг төслийн корпораци /CRDC/” компани ТЭЗҮ, нарийвчилсан зураг төслийг гүйцэтгэн бүрэн дууссан болно. БНХАУ-ын талаас эхний ээлжид Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг барьж, ашиглалтад оруулсны дараа нөхцөл нь бүрдсэн бусад боомтуудыг төмөр замаар холбох байр суурийг байнга илэрхийлсээр иржээ. Тодруулбал, БНХАУ-ын тал “нэгийг холбоод нөгөөхийг холбох” зарчмыг баримталж байгаа бөгөөд үүний хүрээнд Гашуунсухайт-Ганцмодбоомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн тохиолдолд дараагийн төмөр замын боомт байгуулна гэсэн байр суурь илэрхийлж байгаа.
undefined
undefined

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *