Хятад иргэдийг барьцаалж, нэгийнх нь амийг хөнөөжээ

0

“Чингис хаан” нисэх буудал дээр Улаанбаатар-Бээжин чиглэлийн онгоцноос өчигдөр буусан хятад иргэдийг, тэднийг  тосож авсан хоёр хүн нь барьцаалж, нэгнийх нь амийг галт зэвсгээр хохироосон хэрэг гарлаа. 

БНХАУ-аас ирсэн хоёр иргэнийг энд түр оршин суудаг нутаг нэгтнүүд нь өчигдөр 14.00 цаг өнгөрч байхад нь тосож авчээ. Энэ үед 22, 23 настай хоёр залуу тэднийг барьцаалж, багагүй хэмжээний мөнгө нэхсэн аж. Энэ үедээ сум алдсан уу, эсвэл зориуд уу, 32 настай В гэх хятад эрийг буудаж амийг нь егүүтгэсэн байна.

Хэрэг гарсан даруйд ТЦА-ны Иргэний агаарын тээврийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд гэмт этгээдүүдийг саатуулж, хэргийн газрыг хамгаалалтад авсан бөгөөд өдгөө Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *