Гэртээ цоожлогдсон хоёр настай хүүг эмээд нь хүлээлгэн өгчээ

0

Онцгой байдлын албан хаагчид гэртээ цоожлогдсон хоёр настай хүүг эмээд нь хүлээлгэн өгсөн байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороонд бага насны хүүхэд гэртээ цоожлогдсон, хаалга нь онгойхгүй байна гэсэн дуудлага өчигдөр 13:10 цагийн үед онцгой байдлын газарт бүртгэгджээ. Энэ дагуу СХД-ийн онцгой байдлын газраас очиход тус хаягт оршин суугч Т /2 настай, эрэгтэй/ гэртээ цоожлогдож хаалга нь онгойхгүй байсныг 11 минут ажиллан онгойлгож, эмээд нь хүлээлгэн өгсөн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *