О.Цогтгэрэл: С.Эрдэнэ даргын талаас цаг хожиж, бусниулах гэсэн байдлаар ханддаг нь хууль бус шүү

0

Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хороо өнгөрсөн долоо хоног ээлжит бусаар хуралдаж, 152 хүний саналаар Л.Гантөмөрийг сонгосон билээ. Тэгвэл өнөөдөр АН-ын даргаар сонгогдсон Л.Гантөмөрийн нэрийг УДШ-д бүртгүүлэхээр өргөн барьж байна. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-АН-ын ҮБХ ээлжит бус хуралдаанаараа АН-ын шинэ даргыг ёсчлон баталсан. ҮБХ-нд орж ажилласан нэр бүхий гишүүд АН-ын даргын материалыг Улсын Дээд шүүхэд хүргүүлэх ёстой гэж заасны дагуу Л.Гантөмөрийн материалыг өгч байна.

Энэ бол асуудлыг шийдэх гэж яваа хууль ёсны гарц. Харин асуудлыг шийдэх гэхээр С.Эрдэнэ даргын талаас цаг хожиж, бусниулах гэсэн байдлаар ханддаг нь хууль бус. Бидний хувьд төлөөллийн төв байгууллагаас гаргасан материалыг хүлээлгэн өгч байна хэмээв. 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

-Хэн нэгэн өөрийгөө дарга гэж бодоод, хуулийн дээгүүр алхах ёсгүй, захирагдах ёстой. УИХ дахь АН-ын бүлэг, АН-ын ҮБХ намынхаа эвлэрэлд нэгдэж, шинэ даргаа сонгосон.

Шүүх хараат бус байж, хуулийг дээдэлж, АН-ын асуудлыг зарчмын дагуу шийднэ гэдэгт итгэлтэй байна гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *