Сураггүй алга болсон эмэгтэйг осгож амиа алдсан байхад нь олжээ

0

Хүйтний эрч чангарсан энэ үед согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж осгож нас барах тохиолдол ихсэж байна гэдгийг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.  

Тухайлбал, Увс аймагт А гэх эмэгтэй осгосон байдалтай нас баржээ. Уг хэргийг тус аймгийн цагдаагийн газар мөрдөн шалгаж байна. Иргэн А-г гэрээсээ гараад сураггүй болсон хэмээн Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар эрэн сурвалжилж байжээ.  

Мөн Булган аймгийн Хүүшийн хөндий гэх газар 47 настай эрэгтэй Д нь согтуу үедээ мотоцикл унаж яваад осолдон амь эрсджээ.  

Иймд хүйтний эрч чангарч байгаа энэ үед иргэд та бүхэн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ орой үдшийн цагаар ганцааранг нь явуулахгүй байж болзошгүй эрсдэлээс сэргийлээрэй.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *