БНХАУ-ын иргэнийг Монголд хөнөөсөн хэргийг ЦЕГ-ын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж эхэлжээ
БНХАУ-ын иргэд энэ сарын 04-05-нд шилжих шөнө Хөшигийн хөндий орчимд нэгнээ буудаж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан бөгөөд тус хэрэгт БНХАУ-ын хоёр, Монгол Улсын хоёр иргэнийг холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг.
Тэгвэл тус хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс мөрдөн шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар БНХАУ-ын хоёр, Монгол Улсын хоёр иргэнийг “Хүнийг алах” буюу Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, “Хүнийг барьцаалах” буюу Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан шалгаж байгаа аж.