Амралтын өдрүүдэд хүн угаартсан дуудлага бүртгэгдлээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагын 102 дугаарт “Угаартсан хүн байна гэх” дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж, угаарын хийн хордлогод орсон иргэдийг эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ авахад туслалцаа үзүүлэн ажилласан. Үүнээс үзвэл хүйтний эрч чангарсантай холбоотойгоор энэ төрлийн дуудлага мэдээлэл ихсэх хандлагатай байна.
Угаарын хий гэж зуухан дотор агаарын эргэлт муутай, хүчилтөрөгч хангалттай биш үед СО2-ын оронд үүсдэг СО. Энэ бол угаарын хий буюу өнгөгүй, үнэргүй, үхлийн аюултай хорт хий юм.
Хэрхэн сэргийлж болох вэ?
- Зуухны агаарын эргэлтээ сайн байлгах;
- Яндангийн таталт, сойлтоо нээлттэй байлгах;
- Зуухны хүхээгийн хаалтыг багасгахгүй байх;
- Зуухандаа нүүрс их хийхгүй байх;
- Нүүрс шатаж дуусаагүй илчтэй, халуун байхад дахин нүүрс нэмж хийхгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.