Эрдэнэс Тавантолгой” ХК баяжуулсан нүүрсний тээвэрлэлтээ эхлүүлжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны бүтээгдэхүүний тээвэр өнөөдөр эхэллээ.
Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны бүтээгдэхүүн болох 12.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг 2024 оны 10 сарын 25-ны өдөр Монголын хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжаагаар борлуулсан. Баяжуулсан бүтээгдэхүүний тээвэрлэлтийг өнөөдөр эхлүүлжээ.
Нүүрс баяжуулах үйлдвэр жилд 10.0 сая тонн нүүрс хүлээн авч баяжуулах хүчин чадалтай бөгөөд олон улсын стандартын шаардлагад нийцсэн хоёр төрлийн баяжмал үйлдвэрлэж байна.