Бусадтай бүлэглэн мөнгө завшиж байсан гэх Д.Нарантуяа нарыг шүүх хурал хойшиллоо

0

Бусадтай бүлэглэн нэр бүхий компаниас бараа материал авсан мэтээр гэрээ байгуулж мөнгө завшиж байсан Д.Нарантуяад холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал,Эм, эмийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан Д.Нарантуяа нь бусадтай бүлэглэн нэр бүхий компаниас бараа материал авсан мэтээр гэрээ байгуулж, гэрээний төлбөр мөнгийг хувьдаа завшсан хэрэгт холбогдсон байдаг. Улмаар прокуророос Д.Нарантуяа Ч.Болдбаатар, А.Болор-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн  22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Тэгвэл тус хэргийг шүүх хурал өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 09-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхээр товлосон ч шүүх хурал хойшилсон байна. Учир нь шүүх хурал иргэдийн төлөөлөл ирээгүй гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулжээ.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *