Архидан согтуурсан үедээ төрсөн ахыгаа хэрцгийгээр зодож хөнөөжээ

0

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт  иргэн Б.О. архидан согтуурсан үедээ төрсөн ахыгаа “ажил хийсэнгүй, ээжид мөнгө төгрөг өгсөнгүй гэх” шалтгааны улмаас түүнийг зодож амь насыг нь хохироосон хэрэг энэ оны тавугаар сард гарчээ.

Улмаар шүүхээс  шүүгдэгч Б.О-д  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 12 жилийн хугацаагаар хорих  ял оногдуулжээ.

Шүүгдэгч нь амь хохирогчийг зодохдоо  түүний  “зүүн хөл, зүүн талын бөөр орчим  өшиглөж  “ амь хохирогч нь хэвлийн битүү гэмтэл, зүүн бөөрний ханын урагдал, язрал, бөөрний өөхөн эслэгийн цусан хуралт гэмтлийн улмаас цочмог цус алдалтын улмаас шоконд орж нас барсан болох нь  шүүх шинжилгээний  дүгнэлтээр тогтоогджээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *