Энэ онд нийслэлийн 255 га газрыг 4,386 иргэнд өмчлүүлнэ

0

Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа есөн дүүргийн хэмжээнд эзэмшиж буй 255.2 га газрыг 4,386 иргэнд өмчлүүлэхээр тусгажээ. Төлөвлөгөөнд тусгасны дагуу иргэд эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтээ Газрын удирдлагын цахим систем egazar.gov.mn-ээр гаргах боломжтой аж. 

Нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх явц одоогийн байдлаар долоон шат дамждаг тул хугацаа шаарддаг байна. Тиймээс цахим систем ашигласнаар төрийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран түргэн шуурхай хүргэх боломж бүрдэнэ гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *