Лифтэнд бусдын биед халдсан охидыг олж тогтоон шалгаж байна
Лифтэнд олуулаа суулаа” гэж хэлсний төлөө нэгэн эмэгтэй бүлэг охидод зодууллаа хэмээн бичлэгээ цахим орчинд нийтэлсэн. Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ сарын 8-ны өдрийн 10.36 цагт нэгэн иргэн “Лифтэнд олуулаа суулаа” хэмээн шаардлага тавьсны төлөө намайг зодлоо гэх дуудлага, мэдээлэл өгсөн байна.
Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид ажиллаж, Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо Залуус хорооллын байрны оршин суугч иргэн У лифтэнд олуулаа суулаа гэж шаардлага тавихад 3-4 охидууд бүлэглэн бие эрх чөлөөнд нь халдаж, зугтсан байжээ.
Тэгвэл тухайн охидыг олж тогтоосон бөгөөд шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна. Мөн СХД-ийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн хохирогчийн биед учирсан гэмтлийг тодорхойлуулахаар шинжээч эмчийг томилон аж.