МҮБХ-ны шийдвэрээр ЦОЛ ахиж байгаа бөхчүүдтэй танилц

0

Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийн хурал 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр боллоо. Тус хурлаар Дорноговь аймгийн баяр наадмын товын асуудлаар Монгол улсын Шадар сайдын ажлын албанаас ирүүлсэн тайлбар мөн аймгуудын Засаг дарга нар, Баяр наадам зохион байгуулах комиссуудын тайлбар, хүсэлтүүд, Байгаль орчны газар, Мал эмнэлэгийн газруудаас ирүүлсэн тодорхойлолт зэргийг авч хэлэлцэн 2023 онд Говь-Алтай аймагт, 2024 онд Дорноговь, Орхон аймгуудад зохион байгуулагдсан баяр наадмын барилдаанд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдийн цол чимгийг Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн амжилтын эрэмбэнд оруулахаар Тэргүүлэгчдийн олонхийн саналаар тогтсон бөгөөд эрх бүхий албан тушаалтнууд ҮИБНТХ-ийг даган мөрдөж ажиллах, тус хуулийг сахин ажиллахгүйгээс баяр, наадмуудад барилдсан бөхчүүд хохирох асуудал гарч байгааг анхаарч ажиллах саналыг хүргүүлэхээр шийдвэрлэв.


Уг шийдвэрээр өнөө жил Орхон аймгийн баяр наадмаас, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, Орхон аймгийн цагдаагийн газрын бөх Аймгийн нэмэх начин О.Баярбаасан Аймгийн арслан, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Аймгийн хурц арслан Д.Төмөрцоож “Бадрангуй” чимэг, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Сумын заан М.Баяржавхлан, Жаргалант сумын харъяат Сумын заан А.Мөнх-Эрдэнэ, Батцэнгэл сумын харъяат Сумын заан Т.Түмэн-Эх нар Аймгийн начин цолыг тус тус хүртэнэ. 

No photo description available.

2023 онд болсон Говь-Алтай аймгийн 100 жилийн ойд зориулсан цол олгох барилдаанаас, Ховд аймгийн мөст сумын харьяат бөх Аймгийн арслан У.Батцоож “хурц” чимэг, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат Сумын заан Г.Мэндбаяр Аймгийн заан, Ховд аймгийн Жаргалант сумын харьяат Сумын заан Д.Гансүх Аймгийн харцага, Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат бөх Сумын заан Т.Мөнгөнтулга, Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Сумын заан М.Өсөх-Ирээдүй нарт Аймгийн начин цолыг тус тус хүртжээ. 

May be an image of 4 people and hat

Дорноговь аймгийн баяр наадмаас, Дорноговь аймгийн Айраг сумын харьяат Аймгийн начин С.Занданхүү Аймгийн арслан, үзүүр булаасан Аймгийн заан Б.Түвшинтулга чимэг нэмжээ. 

12 хүн ба бичвэр нарын зураг байж магад

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *