Мах, махан бүтээгдэхүүний үнэ 14.1 хувиар өсчээ
Мах, махан бүтээгдэхүүний үнэ 2024 оны 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 14.1 хувиар өсчээ. Үхрийн махны үнэ 14.6 хувиар, адууны махны үнэ 9.3 хувь, хонь, ямааны махны үнэ 17.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Талх, гурил, будааны бүлгийн үнэ 5.3 хувиар өсөхөд гурилын үнэ 3.9 хувиар, талх, нарийн боовны үнэ 6.2 хувиар, гоймонгийн үнэ 16.4 хувиар тус тус өссөн байна.
Улаанбаатар хотын инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс 2023 оны 11 дүг ээрсард 9.4 хувь байсан бол 2024 оны 11 дүг ээр сард 7.9 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 1.5 нэгж хувиар буурчээ.