Н.Учрал: Гурваас дээш хугацаанд ашиггүй ажилласан ТӨК-ийг татан буулгана
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмжийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.07/ болж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хуулийн төслийн танилцуулгыг хийв.
Хуулийн онцлогуудаас танилцуулбал:
- Хувийн хэвшил дангаараа гүйцэтгэх боломжтой салбарт төр компани байгуулж өрсөлдөхгүй
- Гурван жил алдагдалтай ажилласан Төрийн өмчит компанийг татан буулгаж нэгтгэнэ
- Төрийн өмчит үйлдвэрийн газар, компани зэрэг ойлгомжгүй статусыг тодорхой болно
- ТӨК-иудын гүйцэтгэх захирлыг тодорхой шалгуур тавьж нээлттэй, ил тод сонгон шалгаруулна
- ТУЗ-д салбарын мэргэжлийн холбоодын оролцоог хангана
- Алдагдалтай ажилладаг хэрнээ өөртөө үр дүнгийн урамшуулал олгодог бус, үр ашигтай ажиллаж байж тооцооллын дагуу зохих урамшууллыг хүртдэг зөв механизмтай болно.
Үүний үр дүнд Төрийн өмчит компаниуд ард түмний хяналт дор сайн засаглалтай, өндөр бүтээмжтэй, үр өгөөжтэй ажиллах боломж бүрдэх юм. Түүнчлэн үр өгөөжийн тодорхой хувь Үндэсний баялгийн санд төвлөрч ард түмний амьдрал, ахуйд зориулагддаг зөв жишиг тогтоно гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хэлэв.