Хөшигний ард: П.Цагааныг интерполоор саатуулсан ч монголын шүүх суллаж, Ц.Элбэгдоржийг давхар “өршөөв”
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг баривчлах шүүхийн шийдвэр гарч, олон улсын интерполын эрэн сурвалжлах буланд байршуулаад буй.
Улмаар тэднийг “баривчлах шийдвэрийг хүчингүй болгуулах” саналыг прокуророос гаргасан.
Прокурорын уг саналыг шүүх хуульд нийцсэн гэж үзвэл Ц.Элбэгдорж, П.Цагаан, Ч.Сайханбилэг нарыг баривчлах боломжгүй. Харин прокурорын энэ саналыг хүлээж авахгүй бол хилийн чанадад дахь тэднийг баривчилж, Монгол Улсад авчран шалгах боломжтой гэсэн үг.
Тэгвэл уг саналыг өнөөдөр /2025.01.07/ 09.00 цагт “Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх”-д шүүгч С.Олзод шийдвэрлэжээ.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, “Ачит ихт” компанийн хувьцаа эзэмшигч П.Цагааныг баривчлах тогтоолыг хүчингүй болголоо.
Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг Эрүүгийн хуулийн 18.3.1, 18.6.2 буюу “их хэмжээний мөнгө угаах, татвараас оргон зайлсан” хэргээр буруутгаж буй тухай мэдээлэл бий.
Хөшигний ардах ньюансыг тайлбарлавал, П.Цагааныг интерполын сүлжээгээр түр саатуулан мэдүүлэг авсан байдалтай байжээ. Түүнийг цагдан хорих эсэхийг монголын шүүх хэлэлцсэн нь энэ юм. Шүүгч С.Олзод П.Цагааныг Ц.Элбэгдоржтой хамт саатуулан шалгах тогтоолыг хүчингүй болгосноор интерпол П.Цагааныг чөлөөлчхөж байгаа процесс явагдав. Хэрэв саатуулах шаардлагатай гэж үзсэн бол П.Цагаантай хамт Ц.Элбэгдоржийг хамт шалгах боломж үүсэх байсан аж. Ц.Элбэгдорж АНУ-д байгаа учир саатуулах боломж үүсээгүй.
Шүүх хуралдааны өмнө “Энконта” саунд тохиролцох уулзалтыг талууд хийсэн. Улмаар суллах чиглэл өгсөн гэгдэж байна.
П.Цагааныг сулласнаараа Ц.Элбэгдоржийг шалгахгүй байх нөхцлийг монголын шүүх бүрдүүлээд өгчхөж буй юм. Өмнө нь мөн ийм нөхцөл үүссэн.