М.Батбаяр: Дамбын Хишигжаргалын 500 га газрыг хотын эзэмшилд авах асуудал шүүхийн маргаантай байгаа

0

Хөшигийн хөндий буюу шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрийг хамарсан 30 мянган га нутагт Шинэ зуун мод хот байгуулах шийдвэр гарсан. 

Шинэ Зуунмод хотын Захирагч М.Батбаяр: 

-Хөшигийн хөндий буюу шинэ нисэх онгоцны буудлын ойрх газруудыг улсын тусгай хэрэгцээнд хоёр удаагийн шийдвэрээр авсан байдаг. 2012 онд 12 мянга га газар, 2021 онд 19 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, нийтдээ 31,5 мянган га болсон. 3 мянган нэгж газар давхардсаныг газрыг газраар шилжүүлэх, эсвэл нөхөн олговор олгож буцаан авахаар хуульчлагдсан. 

2012 онд улсын тусгай хэрэгцээнд авсан 12 мянга га газарт Дамбын Хишигжаргалын 500 га газар байдаг. Уг асуудал одоо шүүхийн маргаантай байгаа гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *