Найз бүсгүйнхээ амь насанд заналхийлсэн этгээдийг баривчилжээ

0

Цахим орчинд найз залуудаа удаа дараа зодуулж, бие махбодь болоод сэтгэлзүйн хувьд хүчирхийлэлд өртсөн нэгэн эмэгтэй гарч ирсэн. Тэгвэл түүний хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Манай дүүг найз залуу нь зодсон байна” гэх дуудлага мэдээллийг ирүүлсэн. Дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас хойшлуулашгүй ажиллагааг явуулж, холбогдогч Ж гэгчийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс баривчлан иргэн Э-н биед халдсан, амь насанд заналхийлсэн зэрэг үйлдлүүдэд Эрүүгийн хэрэг үүсгэж, иргэн Ж-д 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *