Хүндийг өргөлтийн улсын аваргууд тодорчээ

0

 Хүндийн өргөлтийн эрэгтэйчүүдийн 71, эмэгтэйчүүдийн 28 дахь удаагийн УАШТ Буянт-Ухаа спортын ордонд хоёр өдөр үргэлжилж, өндөрлөлөө.

Тэмцээнд 24 байгууллагын 108 тамирчин нийт 10 жинд өрсөлдсөн юм. Уг тэмцээний үеэр 2024 оны шилдэг шүүгчээр шалгарч, “Бөртэ чоно”-ын эзэн болсон олон улсын шүүгч Л.Одгэрэлд цомыг нь гардуулан өгөв. Тэрбээр “Бөртэ чоно” наадмын үеэр Йорданы Амман хотод хүндийг өргөлтийн өсвөрийн ААШТ-д шүүгчээр ажиллаж байсан билээ. Түүнчлэн гавьяат тамирчин М.Анхцэцэг өөрийн нэрэмжит “Алтан бүс” шагналыг өөрийнх нь 2020 онд тогтоож байсан дээд амжилтыг шинэчилсэн олон улсын хэмжээний мастер О.Төгс-Эрдэнэд гардууллаа.

Тэмцээний эрэгтэйчүүдийн +102 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Р.Мөнх-Оргил 20, -102 кг-д А.Амартөгс 16 дахь удаагаа УАШТ-д түрүүлсэн бол М.Анхцэцэг ээлжит алтан медалиараа энгэрээ мялаав. Тэрбээр медалиа авсны дараа ярихдаа “Би олон улсын тэмцээнд дахиж оролцохгүй. Харин дотооддоо зохиогдох тэмцээнд хааяа оролцоод явах бодолтой байна. Олон жил бэлтгэл хийсэн тамирчин хүн спортоосоо гэнэт хөндийрч болдоггүй. Тиймээс бэлтгэлээ үргэлжлүүлэн хийж, оролцмоор санагдсан үедээ дотоодын тэмцээнд оролцож, дүү нараа амжилтад хүрэхэд туслахыг хүсэж байна” гэв.

2025 оны насанд хүрэгчдийн УАШТ-д багийн дүнгээр “Алдар” спорт хорооны эрэгтэй, эмэгтэй баг түрүүлсэн бол Хан-Уул дүүргийнхэн удаалав. Харин хүрэл цомын эзнээр Өвөрхангай аймаг болон “Батсол” компанийн баг тодорсон байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *