Толгойтын үерийн хамгаалалтын даланд үүссэн халиа тошин нэмэгдэхээс сэргийлж, 500 метр суваг татлаа

0

Нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалттай барилга, байгууламжтай 14 байршилд халиа тошин үүсээд байгаа билээ. Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 10, 12 дугаар хороонд ГУББГ-ын инженер техникийн ажилчид суваг татан ажиллаж байна. Энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ашиглалтын инженер Д.Ариунбаатараас тодрууллаа.

Тэрбээр “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Толгойтын үерийн хамгаалалтын далан нь нийслэл дэх хамгийн том үерийн хамгаалалтын байгууламжид тооцогддог. Зүүн талдаа орон сууцны хороолол, баруун талд нь гэр хороолол байрладаг. Тиймээс иргэд, оршин суугчдын аюулгүй байдлыг хамгаалах үүднээс тус үерийн хамгаалалтын даланд халиа тошин нэмэгдэхээс сэргийлж, өнөөдрийн байдлаар 500 метр орчим суваг татсан. Цаашид суваг татах ажил үргэлжилж байна. Үерийн хамгаалалтын далангийн ойролцоо амьдардаг иргэд та бүхэн 10 метрийн дүрмийг баримталж, ажил явуулахад аюулгүй байх боломжоор хангаж өгөхийг уриалж байна” гэлээ. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *