Монголбанк бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ

0
  • Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан үзэн бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
  • Түүнчлэн банкнуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар тус тус нэмэгдүүлж, харгалзан 13 хувь болон 18 хувьд хүргэхээр шийдвэрлээд буй. 

Манай улсын жилийн инфляц өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 9.0 хувь, нийслэл Улаанбаатар хотод 9.1 хувьтай гарч, инфляц зорилтын дээд хязгаарыг давлаа.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан өнөөдөр болж өнгөрлөө. Уг хуралдаанаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан үзэн бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Түүнчлэн банкнуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар тус тус нэмэгдүүлж, харгалзан 13 хувь болон 18 хувьд хүргэхээр шийдвэрлээд буй. 

Манай улсын жилийн инфляц өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 9.0 хувь, нийслэл Улаанбаатар хотод 9.1 хувьтай гарч, инфляц зорилтын дээд хязгаарыг давлаа. Уг өсөлтөд цахилгаан, мах, импортын барааны үнэ хүлээлтээс давж өссөн нь голлон нөлөөллөө.

Цаашид төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өсөлтийг дагасан дам нөлөө, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ногдол ашгийн хуваарилалт, төсвийн зардлын үргэлжилсэн тэлэлт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр үнийн өсөлтийн дарамт нэмэгдэхээр байгаа тул мөнгөний бодлогын төлөвийг чангаруулах шаардлагыг бий болгож байна хэмээн Монголбанкнаас мэдээллээ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *