БХЯ АЖ П.Цэрэндагваар цэргүүдэд лекц уншуулна
Жамуха андын дүрээр монгол түмнээ хоногшсон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва Батлан хамгаалах яамтай хамтран ажиллана.
Тодруулбал, тус яам 2025 оныг “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болгон зарласан. Энэ хүрээнд үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх бодлого, зорилтынхоо хүрээнд эрхэм жүжигчинтэй хамтран ажиллах болжээ.
Тэрбээр байлдагч нарт эх оронч үзэл, хандлага, элгэн садан, эцэг эхээ хайрлан хүндэтгэх, хүн байхын утга учир, мөн чанар эх орон, тусгаар тогтнол, үндэсний дархлаа гээд өргөн сэдвээр лекц унших юм байна.