Ө.Шижир: Т.Доржханд хамаатнаа томилуулж байгаа болохоор хаалттай хэлэлцэж байгаа юм уу ?
Өнөөдөр УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны гишүүдийн томилгоог хэлэлцэнэ. Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хаалттай горимоор хэлэлцэхээр болсон байна. Харин энэ шийдвэрийг УИХ-ын гишүүн Ө.Шижир олон нийтийн мэдэх эрхэнд халдсан гэж үзэж буйгаа өөрийн цахим хуудсанд илэрхийлжээ. Тэрбээр “Яагаад хэдэн хүний томилгоог хаалттай хэлэлцэх гээд байгаа юм бэ ? Ямар хүмүүс байгааг иргэд мэдэх эрхгүй гэж үү? Т.Доржханд хамаатнаа томилуулж байгаа болохоор хаалттай хэлэлцэж байгаа юм уу ?” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн байна.