Иргэн Ц.Түмэнбаяр: Эмэгтэйчүүд хэдэн сард жирэмсэн болбол утаа урагт нөлөөлөхгүй вэ гэдэг зөвлөгөөг эмч нар өгмөөр байна
“Эмэгтэйчүүд хэдэн сард жирэмсэн болбол утаа урагт нөлөөлөхгүй вэ гэдэг зөвлөгөөг эмч нар өгмөөр байна” гэж иргэн Ц.Түмэнбаяр хэлж байна.
Иргэн Ц.Түмэнбаяр:
–Утаа гурван том асуудал үүсгэж байна. Тодруулбал, эрүүл мэнд, эдийн засаг, нийгэмд тогтворгүй байдал үүсгэж байна. Эмч мэргэжилтнүүд ураг бүрэлдэж эхлэхээс утаа нөлөөж байна гэдгийг хэлж байна. Ургийн эндэгдэл утааны улиралд нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор төрөлт буурч байгаа нь үндэсний хэмжээний гамшиг юм. Иймд эмэгтэйчүүд хэдэн сард жирэмсэн болбол утаа урагт нөлөөлөхгүй вэ гэдэг зөвлөгөөг эмч нар өгмөөр байна. Нарийвчилсан судалгааг хийгээд зөвлөмж өгч ажилламаар байна. Иргэдийнхээ эрүүл мэндийн асуудлыг орхигдуулж байна. Элдэв янзын зуух, түлш ярихыг оронд ийм ажил хийх ёстой гэв.