Д.Амарбаясгалан: Банк бус санхүүгийн байгууллага хөнгөн нөхцөлөөр зээл олгодог нь мөнгө хүүлэх боломжийг бий болгож байна

0

Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Т.Жамбаажамцыг томилох асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Нэр дэвшигч Т.Жамбаажамц нэр дэвшигчийг тус салбарт олон жил ажилласан туршлагажсан албан хаагч учраас нэр дэвшүүлсэн. Өөртэй нь уулзаж санал сонсоогүй. Энэ салбар нь шинэ тутамд хөгжиж байгаа салбар учраас эхнээсээ хууль эрх зүйн орчинг нь улам бүр чамбайруулж, сайжруулах шаардлага байна. Иймд гаднаас шинэ хүн томилохоос илүүтэйгээр эрх зүйн орчны томоохон шинэчлэлийг хийх учраас энэ хүнийг нэр дэвшүүлсэн. Өнөөдөр УИХ тус нэр дэвшигчийг томилсон тохиолдолд УИХ-ын даргын хувьд хүлээн авч уулзаж, үндсэн чиглэл өгнө. Тус чиглэл нь гишүүдийн хэлээд байгаа банк бус санхүүгийн байгууллага болон мөнгө зээлдэг энэ салбар эрхзүйн зохицуулалт маш сул байна. Арилжааны банкнаас илүү хөнгөн нөхцөлөөр зээл олгодог нь өндөр хүүгээр мөнгө хүүлэх боломжийг бий болгодог сул тал байна гэж харж байна. Хоёрдугаарт, даатгалын асуудал. Монголын даатгалын тогтолцоог шинэ түвшинд гаргахгүй бол даатгалын байгууллагуудаар төрийн зарим хяналтын чиг үүргийг гүйцэтгүүлэх үүргийг хийлгэхгүй бол төр өнөөдөр өөрөө иргэн аж ахуй нэгжээ хянадаг байдал болохгүй байна гэж олон нийт шүүмжлэл байна. Иймд даатгалын салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай юм.

Санхүүгийн зохицуулах хороо/СЗХ/-ны даргад олон улсын эрх зүйч мэргэжилтэй Т.Жамбаажамц нэр дэвшиж байна. Тэрбээр 1982 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр, СЭЗИС-ийг бизнесийн удирдлагын магистраар тус, тус төгссөн.

  • 2007-2009 онд СЗХ-ны Үнэт цаасны газрын мэргэжилтэн,
  • 2009-2011 онд СЗХ-ны Үнэт цаасны газрын хянан шалгагч,
  • 2011-2013 онд СЗХ-ны ахлах хянан шалгагч,
  • 2013-2014 онд СЗХ-ны Хөрөнгийн зах зээлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга,
  • 2014-2015 онд СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга,
  • 2015-2016 онд СЗХ-ны Хяналт шалгалтын газрын орлогоч дарга,
  • 2016 оны наймдугаар сараас одоог хүртэл СЗХ-ны Ажлын албаны даргаар ажиллаж байна.

УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *