Намрын чуулган: Утаа, түгжрэлээ шийдээгүй ч уранаа хөдөлгөв. Татвар, НДШ-ээс хөнгөлүүлэх хүлээлт үүслээ

0

Энэ удаагийн намрын чуулган 2024 оны аравдугаар сарын 1-нд нээлтээ хийсэн билээ. Хуульд зааснаар УИХ-ын ээлжит чуулган 75 хоног хуралдах ёстой. Энэ хугацаа өнөөдөр гүйцэж байна

126 гишүүнтэй парламент намрын чуулганыхаа 75 хоногт юу амжуулав, юуг чадаагүй вэ гэдгийг хүргэе.


Иргэдийн хүлээлт юу байв гэдэг асуултаас эхлэе.

Нэгт, парламентыг нээлттэй, ил тод байх гишүүдийг ажилдаа илүү хариуцлагатай, ажил хэрэгч хандаасай гэсэн хүлээлт хэдийн үүссэн. Энэ утгаараа УИХ-ын чуулганы ирцэд анхаарал хандуулцгааж, хурлаа тасалсан таслаагүйгээр нь тод ялган харцгаах болов.

Хоёрт, утаа, түгжрэл, татварын дарамт, үнийн өсөлтөөс чөлөөлөх зэрэг өдөр тутмын амьдралын буюу ахуйн хүрээнд хамааралтай шаардлагуудыг тавьцгаав.

Гуравт, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгож, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нэг салбараас хамааралтай эдийн засгийн суурийг өргөжүүлэн тэлэх, дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах зэрэг шаардлага үүссэн нь анзаарагдав.


Парламент юу амжуулав.

126 гишүүнтэй парламентын анхны намрын чуулганаар УИХ 2025 оны төсвөө хоёр удаа хэлэлцэн баталсан. Баталсан төсвөө тодотгох шаардлагатай гэх агуулгатай тогтоолтой хамт балаж, алдаа гаргасан юм. Улмаар ийм алдаатай, асар өндөр алдагдалтай төсөвт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьж, түүнийг нь УИХ хүлээн авсан юм. Бүхэлд нь тавьсан хоригийг УИХ хүлээн авсан анхны тохиолдол болов. Энэ тохиолдол ямар дэгээр хэлэлцэх тухай асуудал бас л анх удаа хөндөгдлөө. Нэг удаагийн дэгээр хэлэлцэх гэж оролдоод хуульд тодорхой зохицуулалт хэрэгтэйг мэдэцгээсэн. Ямартай ч, Засгийн газар 2025 оны төсвийг дахин өргөн барьсан юм. Үндсэндээ намрын чуулганы ихэнх хугацаанд УИХ төсөв хэлэлцсэн гэхэд болно.

Энэ удаагийн намрын чуулганаар амжуулсан нэг том зүйл нь ураны төсөл байв. Оюу толгойн гэрээнээс хойш гуравдагч хөрштэй хийж буй хоёр дахь том гэрээ боллоо. Баялгийн сангийн тухай хууль амилах том жишиг. Л.Оюун-Эрдэнээс өмнөх Засгийн газрууд ийм ашигтай төслийг яагаад хөдөлгөж чаддаггүй байсан бэ, ураны төслийг хөдөлгөхгүй байх гудамжны жагсаал тэмцэл өнөө ч дарагддаггүйн цаана учир бий юу гэсэн асуултын хариуг хараахан ойлгож амжаагүй байна, монголчууд. Ямартай ч бид зэс нүүрснээсээ гадна шинэ орлого олдог уран гэдэг кранттай болж байгаа нь том амжилт. Төсөл хэрэгжсэнээр Монголын төдийгүй дэлхийн сүүлийн 20 жилийн ураны нөөцийг хангахаар томоохон хэмжээний орд гэгддэг Зөөвч Овоогоо монголчууд ашиглаж эхлэхээр боллоо.


Намрын чуулганаар амжуулаагүй ажил буюу хаврын чуулганаас хүлээх хүлээлт:

Нэгт, Гашуунсухайт-Ганмодны боомтын төмөр замыг холбох ажлыг эхлүүлэх УИХ-ын тогтоолыг баталсан юм. Намрын чуулганаар үндсэн гэрээг нь хараахан оруулж амжсангүй. Хаврын чуулганаар оруулж ирж, хөдөлгөнө гэдэг хүлээлт үүслээ. Энэ сэдэв яригдах бүрд саарал ордонд бойкот, гудамжинд тэмцэл, талбайд жагсаал сэвэлздэг нь тодорхой анзаарагдав.

Хоёрт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өөрийнхөө амаар хэлсэнчлэн УИХ-ын хаврын чуулганаар Татварын багц хуулийн өөрчлөлт шинэчлэлийг өргөн барина. Татварын цөм нь өөрөө НӨАТ болох чигтэй. Хавтгайруулж хөнгөлөлт эдлүүлэх бус аль болох бага орлоготой хэсэг рүүгээ илүү их НӨАТ- ын хөнгөлөлт тавьж өгөх цогц татварын шинэчлэлийн хуулиудаа өргөн бөрихаар Засгийн газар бэлдэж байна. Нэг, хоёр, гуравдугаар сард бүтэн татвар төлөгчдийн дунд хэлэлцүүлэг хийнэ. Санал асуулга аваад эхэлсэн.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *