“Орано майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг маргааш үзэглэнэ

0

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц улсад бүртгэлтэй “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслол маргааш /2024.01.17/ 11.40 цагт болно.

Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар гэрээнд гарын үсэг зурах эрхийг,

  • Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал
  • Сангийн сайд Б.Жавхлан
  • Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа
  • Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав
  • “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нарт олгосон юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *