Ө.Шижир: Монгол Улсад блокчэйн технологи дээр суурилсан нэг ч койн байхгүй. Бүгд цахим залилан

0

УИХ-ын өнөөдрийн /2025.01.16/ чуулганаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Энэхүү албан тушаалд Б.Саруул,  Ш.Хандсүрэн, Л.Сонор нар нэр дэвшиж байгаа юм. 

Тэднээс УИХ-ын гишүүн Ө.Шижир асуухдаа, “Койны орлого дээр татвар тооцдог болох юм уу, үгүй юм уу. Жишээ нь АНУ 37 хувь, Франц 45 хувь, Сингапур 22 хувь байна. Дараа нь, монголд нэг ч койн байхгүй. Блокчэйн технологи дээр суурилсан нэг ч койн байхгүй. Бүгд цахим залилан. Бүгд залилан. Энэ дээр та бүхэн ямар буурь суурьтай байна. Монголд гарсан 60 гаруй койн нэг нь ч блокчэйн технологи дээр суурилагдаагүй. Тийм болохоор цахим залилангийн орлого дээр татвар тооцох юм уу. Энэ асуудал хаана ч байхгүй, 2021 онд батлагдсан хуулинд ч зохицуулалт, заалт байхгүй байна. Тэгэхээр энэ асуудал дээр та бүхэн ямар гарц шийдэл харж байна” гэв. 

Түүний асуултанд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хариулахдаа, “УИХ-ын зүгээс энэ хуулийг санаачилж, өргөн барьж, батлах ёстой. Батлагдсан хуулийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй.УИХ-ын даргын захирамжаар цахим койн, криптовалюттэй холбоотой эрхзүйн орчныг тодорхой болгох ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Ө.Шижир гишүүн тэр ажлын хэсэгт орж өргөн барих ажлыг санаачилж хийхийг хүсье” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *