Л.Сонор: Манай аав Т.Доржханд сайдын ах гэдэг үнэн. Би СЗХ-ны зөвшөөрөл олгох хуралдаанаас татгалзаж ажиллана

0

УИХ-ын чуулганы хуралдаанаар, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүдийг томиллоо.

Орон тооны бус гишүүнд,

  • Булганы Саруул
  • Лувсандоржийн Сонор
  • Шагдаржавын Хандсүрэн нарыг нэр дэвшүүлсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Л.Сонор гэж нэр дэвшигч нь улс төрийн хамааралтай гэж үнэн үү. Т.Доржхандын хамаатан гэсэн. Тэр хүн даатгалын бизнестэй. Гэтэл СЗХ даатгалын компанид зөвшөөрөл олгодог. Ийм зөрчил гарах юм биш үү, энэ тал дээр хариулт өгнө үү” гэлээ.

Хариулт болгож нэр дэвшигч Л.Сонор “Миний бие Сангийн яаманд сүүлийн 10 жил ажиллаж байгаа. Тухай бүр нь сонгон шалгаруулалт өгч орсон, томилогдсон. Одоо Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын даргаар ажиллаж байна. СЗХ-ны энэхүү албан тушаал нь Санхүүгийн бодлогын газрын харьяанд байдаг тул эрхлэх ажлын чиг үүргийн дагуу миний нэрийг дэвшүүлсэн.

Улс төрийн хамаарал бүхий хүнтэй холбоотой юу гэсэн. Үнэн. Миний хувьд Т.Доржханд сайдын ахын хүүхэд. Гэхдээ хариуцлагатай мэдэгдэл хийх нь зөв. Миний нэр дэвшсэнд аливаа хүн, улс төрийн нөлөөлөл байхгүй гэдгийг хэлэхийг хүсэж байна.

СЗХ-ны хурлаар аливаа зөвшөөрөл өгөх асуудал орж ирэхэд өөрийн саналаар татгалзаж, тухайн хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдэж байна” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *