Д.Амарбаясгалан: Намрын чуулганыг хоёр 7 хоног сунгаж хуралдуулна

0

УИХ-ын намрын чуулганыг өнөөдөр завсарлуулахаар төлөвлөж байсан ч сунгаж, хуралдуулахаар болжээ.Энэ талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “УИХ хоёр долоо хоног сунаж ажиллах нөхцөл рүү орно. Хоёр, гурван асуудлаа хэлэлцэж амжаагүй байгаа учраас сунгаж хуралдана. Даргын дэргэдэх зөвлөлөөр хэд хоног сунгаж хуралдахыг шийднэ” гэлээ.УИХ-ын ээлжит чуулган 75 хоног хуралдах хуультай. Хуулийн хугацаа гүйцсэн ч хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төслүүд байгаа тул анхны төлөвлөсөн хугацаанд багтаан завсарлуулах боломжгүй болсон аж.УИХ-ын намрын чуулганыг 2024 оны аравдугаар сард нээсэн.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *