Л.Мөнхбаясгалан: Зүүн бүсийн 50 мВт-ын ДЦС-ийг 81 сая ам.доллароор барьсан байхад Газрын тосны үйлдвэрийн 35 мВт-ын ДЦС-ийг 189 сая ам.доллароор барих гэж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, санал хураалтыг ирэх долоо хоногт болгож хойшлуулсан юм.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Зөвхөн үйлдвэрийн EPC-03 дээр гарсан ганц л асуудлыг хэлье. Зүүн бүсийн 50 мВт-ын дулааны цахилгаан станцыг 81 сая ам.доллароор Монгол Улс өөрөө барьсан байдаг. Гэтэл Газрын тосны үйлдвэрт 35 мВт-ын ДЦС-ийг 189 сая ам.доллароор барих гэж байгаа. Эхний санхүүжилт нь орчихсон байгаа. Ийм тэнгэр газар шиг ялгаатай ганц л жишээ нь энэ” гэв.