Уушги уйлж байна
Агаар бол бидний амьд байх хамгийн эхний хэрэгцээ. Тиймээс энэхүү агаараар амьсгалах уушги гэх
амьсгалын эрхтэн тогтолцооны эрүүл мэнд нэн чухал билээ. Сүүлийн 10 жил Монгол улсын агаарын
бохирдлын хэмжээ, дэлхий дахинд өрнөсөн Ковид-19 халдварын уршгаас үүдэлтэйгээр ТАНЫ УУШГИ
УЙЛЖ байна.
Яагаад энэ бүхэн маш аюултай түвшинд байгааг энэхүү нийтлэлээрээ танилцуулья.
ТА БИДНИЙ АМЬСГАЛЖ БАЙГАА АГААР ЯМАР ТҮВШИНД БАЙГАА ВЭ?
Саяхан АНУ-ын Лос Анжелес хотод дэгдсэн томоохон гал түймрээс үүдэлтэй агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн талаар мэдээлж байна. Гал түймрийн хамгийн идэвхтэй бусад агаарын чанарын индекс өдөртөө 155-184 (AQI) хүрч байгаа нь гамшгийн хэмжээнд хүрсэн гэж байгаа бол
Улаанбаатар хотын жирийн л нэг өдрийн агаарын чанар 186-259 (AQI) байна.
Air quality index (AQI) and PM2.5 air pollution in Ulaanbaatar
Үүнээс үзэхэд бидний амьдарч буй нийслэл Улаанбаатар хотод жил бүр гал түймэр гарч буй мэт байгаа
нь нэн тэргүүнд авч үзэх, шийдэх асуудлын нэг болоод байна.
ЭНЭ БҮХЭН БИДЭНД ЯАЖ НӨЛӨӨЛЖ БАЙНА ВЭ?
Юун түрүүнд энэхүү гамшигт хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд шууд өртөж байгаа бол,
хэдхэн жилийн дараа гэхэд та ч эрсдэлд орох магадлал тун өндөр байна.
Улаанбаатар хотын бохирдол өндөртэй нэг дүүрэгт амьдардаг хүүхдүүдийн уушгины ажиллагаа хөдөө
орон нутагт амьдардаг хүүхдүүдтэй харьцуулахад 40%-аар бага байна. Агаарын бохирдлын улмаас
хүүхдүүд бронхит, астма зэрэг хүнд өвчтэй болж, хичээл сургуульдаа явж чадахгүйд хүрч, улмаар сурч,
боловсрох, хөгжих бусад эрхээ эдэлж чадахгүй нөхцөл тулж иржээ.
Агаарын бохирдолд жирэмсэн эмэгтэйчүүд өртөж, хэвлий дэх хүүхдийн уушги, амьсгалын замд нөлөөлж,
хугацаанаас өмнө төрөх (өсөлтгүй ураг) эсвэл мэс ажилбар хийлгэж авхуулахад (аборт) хүрч байна.
Өнгөрсөн 10 жилд Улаанбаатар хотын оршин суугчдын дунд амсгалын замын өвчлөл асар хурдтай
нэмэгдэж, 10 мянган хүн тутамд амьсгалын замаар халдвар авах тохиолдлууд 2.7 дахин нэмэгдсэн.
UNICEF calls for action to protect children from air pollution in Mongolia
ЦААШИД ЭРҮҮЛ МЭНД, АМЬД ЯВАХ БАТАЛГААНД УЧРУУЛЖ БОЛОХУЙЦ АЮУЛТАЙ НӨХЦӨЛ
БАЙДЛЫГ ОНЦОЛЪЁ!
Улаанбаатар хотын агаар дахь РМ 2.5-ийн жилийн дундаж агууламж ДЭМБ-ын ЗӨВЛӨМЖ ХЭМЖЭЭНЭЭС 8
дахин их, үндэсний агаарын чанарын стандартаас 1.6 дахин их байна.
PM 2.5, РМ 10 бичил тоосонцор гамшгийн хэмжээнд удаан хугацаанд байх нь:
- Дутуу нярай, нярайн эндэгдэл
- Амьсгалын замын архаг өвчин
- Уушгины эдийн сорвижилт
- Хорт хавдар
- Зүрхний шигдээс
- Тархины цус харвалт зэрэг аюулт өвчлөл, эрсдэлүүд нэмэгддэг гэж үздэг.
*Эх сурвалж: “Агаарын бохирдлын тухай товчхон” (Зориг сан, Конрад-Аденауэр-Сан)
Монгол Улсад гадаад ба дотоод орчны агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралтын түвшин 100
мянган хүн амд 215 байгаа нь дэлхийн дунджаас 2 дахин өндөр байгаа төдийгүй тархины цус харвалт,
зүрхний шигдээс өвчний шалтгаант нас баралтын 39% нь агаарын бохирдлоос шалтгаалж байгаа гэх
судалгаа гарчээ.
*Эх үүсвэр: Дэлхийн эрүүл мэндийн статистик. ДЭМБ. 2023
ДАРААГИЙН НЭГЭН ТОМ АСУУДАЛ БОЛ УДААН ХУГАЦААНЫ КОВИД
Ковид-19 халдвар гарснаас хойш дэлхий дахинд 2024 оныг дуустал нийт 777 сая126 мянга 421 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 1% нь нас баралтаар төгссөн гунигт мэдээ байна.
data.who.int/dashboards/covid19/cases
ЯАГААД КОВИДЫН ХАЛДВАР ОДОО ХҮРТЭЛ БИДНИЙГ АЙЛГАСААР БАЙНА ВЭ?
Мэдээж вирус маш олон хувилбараар мутацлагддаг. Ковидын халдвар удаан хугацаанд, хүнд хэлбэрээр
оршиж байгаа нь үүнтэй холбоотой ч УДААН ХУГАЦААНЫ КОВИД -ын өөр нэг шалтгааныг эмч нар илүү
ИХ ОНЦОЛЖЭЭ.|
УДААН ХУГАЦААНЫ КОВИД-ЫН НӨЛӨӨ ЯАЖ ИЛЭРЧ БАЙНА ВЭ?
Ханиад томуу хүндрэх, удаан хугацаанд ханиалгах, амьсгаадах зэрэг уушгины зовууриуд илрэхээс гадна
хамгийн нийтлэг дараах шинж тэмдгүүд байсаар байна. Үүнд:
- Суулийн жилүүдэд нойрмоглох,
- Ядарч сульдах, ажлын ачаалал даах чадвар буурах
- Ойр ойрхон мартаж санах зэрэг таны амьдралын чанар буурах
- Зүрх судасны эмгэгшил, шалтгаан тодорхойгүй зүрхний хэм алдагдах, даралт ихсэх, цээж давчдах
- • Ye мөчний өвдөлт, тууралт, үнэр амт мэдрэх мэдрэхүйн алдагдал илрэх
Энэхүү нийтлэг шинж тэмдгүүд нь 2020 оны хавраас эхлэн дэлхий дахинд олон эмч, эрдэмтдийн
анхаарлыг татсаар улмаар нэгэн түгээмэл асуудал болох УДААН ХУГАЦААНЫ КОВИД гэх нэр томьёог
бий болгоод байна.
Өөрөөр хэлбэл КОВИД-19 халдвар авснаас хойш эсвэл 4-12 долоо хоногоос дээш хугацаанд дээрх шинж
тэмдгүүд удаан хугацаанд илэрч байгаа бол УДААН ХУГАЦААНЫ КОВИД-той холбоотой байх боломжтой.
АНУ-ын 2022 оны судалгаагаар нийт хүн амын насанд хүрэгчдийн 6.9% нь урт хугацааны COVID-тэй
байсан гэсэн үр дүн гарчээ.
ВАКЦИН ХАЛДВАРЫГ БУУРУУЛСАН Ч УДААН ХУГАЦААНЫ КОВИД ЯАГААД ШИНЭ АСУУДАЛ БОЛООД БАЙНА ВЭ?
Ковидын SARS-COV-2 вирус нь хүний биед халдварлахдаа сонгомлоор (ACE-2 receptor) уушги болон зүрх
судасны эсэд (эндотель) халдварладаг. Халдвар орсны дараа дархлалын хэт урвал (цитокины шуурга)
буюу үрэвслийг хэт ихээр нэмэгдүүлдэг байна.
Дархлалын хэт урвал, үрэвслийн шингэнүүд нь хамгийн ихээр судасны эсүүдийг гэмтээдэг гэж үздэг.
Судасны эмгэгшил нь зүрх судас, бодисын солилцооны (чихрийн шижин, таргалалт) суурь эмгэгтэй
хүмүүст маш том эрсдэл болж байгаа бөгөөд судасны хана, судасны эсийн гэмтэл үүсэхэд хамгийн
мэдрэг эрхтэн бол ТАРХИ юм.
Тиймээс ч тархины мананцар (Brain frog) буюу нойрмоглох, нойргүйдэж, ядарч сульдах, ойр ойрхон мартаж санах зэрэг зовууриуд хамгийн нийтлэг шинж тэмдэг болоод байгаа юм.
Судалгаануудаас үндэслэхэд удаан хугацааны ковидын уршиг нь уушгинд ЭРГЭШГҮЙ СОРВИЖИЛТ
ЭМГЭГ өөрчлөлт үүсгэх эрсдэлтэй юм байна. Уушигны сорвижилт гэмтэл зэрэг уушгины олон янзын
эмгэг үүсэх нь цочмог өвчний үед хүндэрсэн байдлаас шууд хамааралтай байсан бөгөөд, амьд үлдсэн
*Boutou A.K., Georgopoulou A., Pitsiou G., Stanopoulos I., Kontakiotis T., Kioumis I. Changes in the respiratory function of COVID-19 survivors during follow-up: A novel respiratory disorder on the rise? Int. J. Clin. Pr.
2021:e14301. doi: 10.1111/ijcp. 14301.
УДААН ХУГАЦААНЫ КОВИД ( LONG COVID ) ХЭРХЭН ЭМЧИЛДЭГ ВЭ?
Энэ өвчнийг эмчлэх сонгомол эмчилгээ байдаггүй. Удаан хугацааны КОВИД -тэй хүмүүс өвчний шинж
тэмдгийг хянах, амьдралын чанарыг сайжруулах, эмчийн зөвлөгөө авах нь чухал юм.
Товхондоо дүгнэхэд дээрх тоон үзүүлэлтүүд бол НОТОЛГОО, ҮГЭЭР ИЛЭРХИЙЛЭХ БОЛОМЖГҮЙ АЮУЛ
БИД НАРТ УУШГИНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАНГАХ ЯМАР ШИЙДЭЛ БАЙНА ВЭ?
Танд тус нэмэр болох хүнс болон олон төрлийн жимсэнд агуулагддаг байгалийн гаралтай КВЕРЦЕТИН
бүтээгдэхүүнийг онцолж байна.
ЯАГААД ОНЦОЛЖ БАЙНА ВЭ?
Агаарын бохирдол, утааны сөрөг нөлөөллөөс үүдэлтэйгээр урт удаан хугацааны турш намдахгүй байгаа
харшлын ханиадыг бууруулахаас гадна уушги, амьсгалын тогтолцооны эрхтнийг цэвэрлэх үйл ажиллагааг эсийн түвшинд нэмэгдүүлдэг МАШ ХҮЧТЭЙ АНТИОКСИДАНТ юм.
Тиймээс агаарын бохирдлын аюултай гэгдэх Pm2.5 болон рm10 бичил тоосонцроос үүссэн эсийн
гэмтлийг хамгаалж өгөх боломжтой гэж судлаачид тогтоожээ.
Мөн Кверцетинийг Ковид-19 болон бусад төрлийн вирусийн халдвараас сонгомлоор хамгаалах
чадвартайг эрдэмтэд маш олон судалгаагаар тоймлон тогтоосон байна.
- Мэдрэлийн эсийг хамгаалдаг – Мэдрэлийн нөхөн төлжилтийг дэмжинэ
- Антиоксидант чанар – Зүрх судас болон сэтгэц, мэдрэлийн тогтолцооны архаг өвчлөл, чихрийн
шижин өвчлөлийн хүндрэлийг бууруулах эс хамгаалах антиоксидант үүрэгтэй - Байгалийн гаралтай антигистамин
- Вирусийн халдварын эсрэг үйлдэлтэй
- Зүрх судасны архаг өвчлөлийн эрсдэлийг бууруулдаг
- Үрэвслийн эсрэг үйлдэлтэй – Зүрх судас, сэтгэц мэдрэлийн архаг доголдлоос үүсэх үрэвслийг
бууруулж, биеийн эсэргүүцлийг дэмжинэ - Хорт хавдрын эсрэг үйлдэлтэй.
КВЕРЦЕТИН НЬ
- Европ чанар
- Веган капсултай
- 60 ширхгээ савлагдсан 2 сарын хэрэглээ агуулсан
- Курс эмчилгээ 3-6 сар
- Найрлагадаа кверцетинийг дангаар 500 буюу мг харьцангүй өндөр тунг агуулдаг
- Генийн өөрчлөлтгүй
- Лактоз агуулдаггүй
- Гаж нөлөөгүй насанд хүрэгчид хэрэглэнэ
Энэхүү дан найрлагатай байгалийн хүчтэй антиоксидантыг Монгол улсын эмийн зах зээлд нийлүүлэн, бүх эмийн сангаар худалдан авах боломжийг Фармваишн Монголиа компанийн хамт олон бурдүүлж өгчээ.
Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.phavis.mn сайтаар зочилно уу.
Facebook page: Pharmavision Mongolia