С.Ганбаатар популист зангаа тавиагүй нь ураныг эсэргүүцэгчдийг дэмжиж илрэв

0

УИХ-ын гишүүн С.Ганбаатар ураны төслийг эсэргүүцэн, төрийн ордны гадаа жагсагчидтай уулзжээ.

Ингэхдээ “Би ямар өлсөж үзээгүй биш. Та нарыг өлсөж байна гэж сонсоод гараад л ирлээ. Бид нухацтай хандах л ёстой юм билээ. Зарим асуудал байгааг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал тоогоогүй” гэхчлэн ярьж байна.

Угтаа тэр АН-аас УИХ-д орж ирсэн. Нам нь Засгийн газарт хамтарч, хамтарсан Засгийн газар ажиллаж эхэлснээс хойш гурав дахь мега төслөө хөдөлгөж буй нь энэхүү “Зөөвч овоо” ураны төсөл юм.

Ерөөс уурхайгаас олборлох шар нунтаг нь байгалийн тогтцоороо тул цацраг идэвхи ялгаруулахгүй. Хүн барьж үзэх ч боломжтой. Ийм нөхцөлд мэдлэг мэдээлэлгүй бөгөөд санхүүжилттэй турхирагчид байж болзошгүй хүмүүс нэгдэж, яг Францын талтай хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэх өдрийг угтаж, тааруулж жагсацгаав.

Үүнд өөрөө УИХ-ын гишүүний хувьд иргэдэд зөв мэдээлэл өгөхөөс С.Ганбаатар цааргалав. Хэрэв тэгвэл ураныг дэмжигч болж, муучлуулна хэмээн тооцсон бололтой.

С.Ганбаатар ерөөс толгой сийрэг, эх оронч үзэлтэй хүн атлаа улс төрд яг ийм популист тоглолт л хийдэг. Өнөөдөр ч тэр нь болиогүй гэдэг явсаар ураны төслийг эсэргүүцэгчдийг дэмжин, уулзсанаар нь батлав.

Хэрэв УИХ-ын гишүүд мега төслүүд дээр бодлого, хувилбар ярихгүй, жагсагч эсэргүүцэгч нарын дуу хоолой болох маягаар ажиллавал цаг үеийн шаардлагаа мэдрээгүй, ерөөс нэмэргүй л байдлаар алба ажлаа явуулна гэлтэй.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *