Жаргалант ууланд сураггүй болсон эрэгтэйн цогцсыг олжээ

0

Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн “Жаргалант” хайрханы “Яргайтын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ “Жаргалант” ууланд нэг хүн сураггүй болсон тухай дуудлагыг нэгдүгээр сарын 21-ний өдрийн 14:20 цагт хүлээн авсан байна.

Улмаар дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь бүлгийн алба хаагчид очиж Ховд аймгийн Жаргалант сумын харьяат иргэн С /49 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 17:25 цагт тус уулын “Өмнөд-Улиас” гэдэг газраас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *