БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ким Жун Гүг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.

0

Элчин сайд Ким Жун Гү уулзалтын үеэр өнгөрсөн сард болсон Ерөнхий сайдын өндөр дээд айлчлал өндөр үр дүнтэй болсон гэдгийг хэлээд “БНСУ-ын Засгийн газрын зүгээс улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж байгаа ажлууд, тэр дундаа эдийн засгийн салбартай тогтвортой хамтран ажиллах нь зүйтэй гэж үзэж буй” гэлээ. Мөн тэрбээр Монгол Улсын иргэдийн БНСУ-руу зорчих визний асуудлыг аль болох хүндрэл үүсгэхгүй байх, нааштайгаар шийдэх талаас нь анхаарч ажиллаж байгаагаа илэрхийлээд энэ салбарт шинэчлэл, өөрчлөлт хийж байгаа тухайгаа танилцууллаа.

Уулзалтаар хоёр тал эрүүл мэнд, онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, тодорхой асуудлыг шийдвэрлэхээр тогтлоо.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гү “Энэ сарын 15-аас хоёр улсын хоорон дахь нислэгийн тоо 7 хоногт 80 болж нэмэгдэж, ирэх зун БНСУ-аас Монгол Улсыг зорчих жуулчны тоо ойролцоогоор 200 орчим мянгад хүрэх албан бус тооцоо байна. Иймд ирсэн жуулчдын аюулгүй байдлыг сайтар ханган ажиллахыг хичээнгүйлэн хүсье” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *