АХБ-ны төслийн нэгж : Б.Цолмонд сар бүр 4 сая төгрөгийн цалин олгож байгаагүй

0

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдын эхнэр Б.Цолмон сар бүр төслөөс 4 сая төгрөгний цалин авч байсан” гэх мэдээлэл цацагдсан.

Тэгвэл уг мэдээлэлтэй холбогдуулан АХБ-ны “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төсөл хэрэгжүүлэх нэгжээс дараах албан тайлбарыг өглөө.

АХБ-ны төслийн нэгжээс хэлэхдээ “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтэнд стратегийн худалдан авалт, нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлэх үйл ажиллагаа 2021 оноос хэрэгжиж эхэлсэн. Үүнд дэмжлэг үзүүлэх зорилгоор АХБ-ны төслийн нэгжээс эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх танхимын болон дасгалжуулах сургалтыг  зохион байгуулсан.

Сургалтанд Монгол улсын бүх шатны 50 эрүүл мэндийн байгууллага, 22 аймгийн эрүүл мэндийн газар, даатгалын хэлтсүүд хамрагдсан. Нийт 18 сургагч багшийг мэргэжлийн шалгуурын дагуу сонгон шалгаруулж, сургалтанд хамруулан, багуудад хуваарилан эрүүл мэндийн байгууллагуудад илгээсэн юм.

Сургагч багш нарын нэг болох  Б.Цолмон нь албан ёсоор сургалтын бүх шалгуур, үзүүлэлтэд тэнцэж, гэрээ байгуулан ажилласан. Б.Цолмонгийн хувьд 5 эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад багшилж,  20 удаагийн танхимын болон дасгалжуулалтын сургалтыг 8 сарын хугацаанд зохион байгуулж, холбогдох тайлангаа ирүүлсэн тул гэрээнд заасны дагуу ажлын хөлсөө авсан болно.

Харин олон нийтийн сүлжээнд тарааж байгаа шиг Б.Цолмон нь тус төсөл хэрэгжүүлэх нэгжид хамаарах албан тушаалд ажиллаж байгаагүй бөгөөд сар бүр 4 сая төгрөгийн цалин хөлс авсан гэдэг нь худал, ташаа мэдээлэл болно. Олон улсын аудит байгууллага нь төсөлд тогтмол шалгалт хийдэг тул хууль зөрчсөн ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *