Зүүн бүсийн ЦДС-ын дарагдмал хэргүүдийг ил болгоё

0


Төрийн албаныхныг “шүүрдэх” Д.Амарбаясгалангийн мэдэгдэл төрийнхөн тэр дундаа хамгийн но-той нөхдийн зүрхэнд шар ус хуруулж буй. Хуурамч дипломтай, төрийн албыг будилдуулдаг, тендер завшдаг, ёс зүй болоод улаан цайм алдаа гаргадаг нөхдийн хувьд энэ удаад ямар ч өршөөл байхгүй гэж Д.Амарбаясгалан мэдэгдэж, үүний цаана нэрийг нь гутааагаад байгаа “бэтэг”-нүүдээсээ салах Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын санаа, түлхээ ч байгаа. Тийм ч учраас хаа хаанаа хатиг бэтгээ шахах гэж чармайж буй. Нөгөө талаасаа сүр дуулиантайгаар ийн зарласан хэрнээ ор, нэрийн төдий “шүүрдэх” ахул өөрсдийнх нь нэр төрд халгаатай.
Басхүү нэгэнт ийн сүр дуулиантайгаар зарласан болохоор төрийн албан хаагчийн нэрий дор бузар ажил үйлдэж, мөнгө төгрөг шамшигдуулж байгаа талаарх мэдээллийг ил болгох нь хэвлэл, мэдээллийнхэн хийгээд олон нийтийн үүрэг гэж үзэж байгаа учир Багануур зүүн бүсийн эрчим хүчнийхэнд нүүрлээд байгаа ужиг далд асуудлуудын талаар мэдээлэл дэлгэхийг зорилоо. Мэдээж хэрэг сэтгүүл зүйн зарчмын дагуу бид баримт нотолгоо бүхий мэдээлэлд түшиглэх бөгөөд энэ талаарх талуудын байр суурийг хүргэхэд бэлэн байгаагааа илэрхийлж байна.
Учир юун хэмээвээс төрийн албанд тэр тусмаа “Багануур Зүүн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” –ий сүлжээ хэргүүдийг зах зухаас нь дурдахад хэцүү. Ердөө л зах зухаас нь дурдахад Багануур зүүн бүсийн ЦДС-ны захирал гэхэд хуурамч дипломтай, ажил хийдүүлдэг гэсэн тодотголтой. Хамгийн аймшигтай нь гэвэл эднийхэн хариуцлага алдсанаас хүн амины хэрэг хүртэл гарч хав дарагджээ.
Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2021 оны зун Говьсүмбэр аймагт зүв зүгээр явж байсан хүн машинтайгаа цахилгааны утсанд ниргэгдэж, шатаж үхсэн аймшигтай хэрэг гарсан. Нутгийнхны яриагаар бол нутгийн иргэн Портер машинтайгаа цахилгааны унжсан утсанд цохигдож, газар дээрээ амиа алдсан. Ар гэрийнхэн гомдолтой хэмээж байсан ч яг хэргийн учрыг мэдэх ёстой Говьсүмбэр салбарын ерөнхий инженер Ё.Болдбаатар ямар нэгэн байдлаар хэргийг далдлаад өнгөрсөн. Үүгээр ч зогсохгүй нэр бүхий хүмүүсээр дамжуулан мөнгө өгч байж, энэ албан тушаалдаа хүрсэн. Тэгсэн ч гэсэн албан тушаалынхаа шаардлагыг хангадаггүй, хүмүүсийг дарамталдаг, байгууллагуудын тог цахилгааныг дур мэдэн тасладаг гэхчилэн чихэнд чимэггүй мэдээлэл сонсогдож байна. Ерөөсөө ч эднийхэн өөрөөр хэлбэл “Багануур Зүүн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨҮГ-ийнхан ёстой сүлжээ нэрэндээ таарсан “сүлжигчид” бөгөөд дан танил, тал хамаатан саднаараа ажлаа амжуулж булагнадаг. Ё.Болдбаатар гэхэд хадам эгчийнхэээ нэр дээр байдаг “Эрчим сансар” компаниараа дамжуулан улсын ажлыг хийдэг.
Хариуцлага тооцох болохоор но-той ерөнхий инженерийн шууд удирдлага болох салбарын захирал нь ч, ерөнхий инженер нь ч Н.Тавинбэхийн хүмүүс гэгдэж гул барьдаг. Басхүү Баттуулыг Б.Дэлгэрсайханы хүн гэдэг. Хэдийгээр наанаа ингэж харагдавч мэдээж хэрэг “Багануур Зүүн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨҮГ-ын захирал Н.Мөнгөнхүлэгт
Говьсүмбэр салбарын дарга Г.Баттуул

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *