БАЯН-ӨЛГИЙ, ХОВД, УВС, ХӨВСГӨЛ, БУЛГАН, ДУНДГОВЬ, ӨМНӨГОВЬ АЙМАГ ХАН-УУЛ, СҮХБААТАР, БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ ГЭМТ ХЭРЭГ ӨССӨН БАЙНА
Монгол Улсын хэмжээнд 2023 оны эхний 3 сард бүртгэгдсэн 10167 гэмт хэргийг Бүсчилсэн байдлаар авч үзвэл:
• Орон нутагт Баян-Өлгий, Ховд, Увс, Хөвсгөл, Булган, Дундговь, Өмнөговь, аймгуудад гэмт хэрэг өссөн бол бусад аймгуудад буурсан байна.
• Нийслэл хотын хувьд Хан-Уул, Сүхбаатар, Багахангай дүүрэгт гэмт хэрэг өссөн бол бусад дүүрэгт гэмт хэрэг буурсан байна.
• Өнгөрөгч 2022 оны мөн үетэй харьцуулбал Улсын хэмжээнд 1015 хэрэг буюу 9.1 хувиар буурсан байна.