Л.Наранбаатарын хүчирхийлэлд өртсөн гэх эмэгтэй цагдаагийн байгууллагад ХАНДАЖ, цагдаагаас Л.Наранбаатарыг шалгаж эхэлжээ
“Хөтөлийн цемент шохойн үйлдвэр” ХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар компанийн удирдах албанд ажилладаг нэгэн эмэгтэйд бэлгийн сэдэл бүхий хэл ярианы хүчирхийлэл үйлдсэн талаарх бичлэг бүхий баримтууд “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр” ХК-ийн ТУЗ-д болон ТӨБЗХ-д хүргэгдсэн талаар бид мэдээлж байсан.
Тэгвэл тухайн эмэгтэй өнгөрсөн даваа гарагт цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас тус хэрэгт бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна. Хохирогч гэх эмэгтэй уг асуудалтай холбогдуулан цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөөд байгаа аж. Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ.