Булган аймгийн Хутаг-Өндөр суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ханатай багийн Хуурай-Ам гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 260 км-т, сумын төвөөс хойд зүгт 110 км-т/ Ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.08-ны өдрийн 12:27 цагт хүлээн авсан. Түймрийг 04.10-ны өдрийн 06:00 цагт цурамд оруулсан. 04.11-ний өдрийн байдлаар Булган аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Онцгой байдлын газар, Эрэн хайх аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 20 дугаар анги, Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Орхон, Дархан, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын ажилтнууд “Зэд-Хантай-Бүтээлийн нуруу ДЦГ”-ын хамгаалалтын захиргааны ажилтнууд, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын мэргэжлийн ангийнхан, Хангал сумын Хялганат тосгоныхон 4 хэсэгт хуваагдан цурам доторхийг цэвэрлэгээ хийж бүрэн унтраахаар ажиллаж байна. (Түймрийн голомтод цаг агаар тогтуун байна)