Малчдад зориулсан нэн хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо

Мал аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих, малчдын амьдрах орчин, үйлдвэрлэлийн чадавхыг сайжруулах зорилгоор дараах үйл ажиллагаанд НЭН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ олгоно:
Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд анхан шатны боловсруулалт хийх болон хөргөх тоног төхөөрөмж, хөргүүр зоорь барих
Өвөлжөө, хаваржааны хашаа, саравч, хороо, байр барих;
Зөөврийн хашаа, өвс тэжээлийн агуулах, хүлэмж шинээр барих, засварлах;
Доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, малын тэжээл тариалах;
Хөдөлмөр хөнгөвчлөх дэвшилтэт технологийг нэвтрүүлэх;
Хадлан, тэжээлийн техник, тоног төхөөрөмж худалдан авах;
Эрсдэлийн үед цас цэвэрлэх, бэлчээр гаргах техник болон сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж худалдаж авах;
Цас борооны ус тогтоож хөв, цөөрөм байгуулах;
Тухайн бүс нутгийн малын үржлийн хөтөлбөрт заасан сайн чанарын үржлийн хээлтүүлэгч, хээлтэгч мал худалдан авах;
Малчны ахуй амьдрал болон мал аж ахуйд шаардлагатай эд эдлэл, тоног хэрэгсэл бэлтгэх;
Түүхий эд бүтээгдэхүүнээ хадгалах эрүүл ахуйн шаардлага хангасан байр барих.
Шинээр гэр, орон байр болон зөөврийн сууц барих, засварлах, шинэчлэх;
Гүн өрөмдлөгийн болон гар худаг гаргах;